Cover Night: The Jazz Train


Сайн байна уу?
Баасан гараг бүр бид та бүхэндээ нэгэн хамтлаг эсвэл дуучныг урьж авчирдаг билээ. Энэ удаагийн ковэр найтын зочин хамтлаг маань THE JAZZ TRAIN хамтлаг маань ирж тоглохоор болсон байгаа.

Хамтлагийн тухай товч танилцуулваас Гёте Мюзик Улаанбаатар гэх Германы хөрөнгө оруулалттай джаз төсөл анх 2014 онд хэрэгжиж эхэлснээр The Jazz Train хамтлагийн бүх гишүүд хамрагдаж 2 жил амжилттай суралцан төгсөөд 2016 оны 9 сард хамтлагаа байгуулжээ.
Хамтлаг байгуулагдснаасаа хойш маш олон тоглолтонд урилгаар оролцож тоглосон бөгөөд үүнээс дурдахад Монголын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болсон Kenny Washington алдарт джаз дуучны тоглолт, Монголын Дуурь Бүжгийг Эрдмийн театрт болсон Champian Fullton гэх Америкийн алдарт джаз төгөлдөр хуурч дуучны тоглолтонд мөн джаз дуучин Наагийгийн анхны джаз цомгийн ажил мөн тоглолтод оролцож тоглосон байна.
Хамтлагийн бүрэлдэхүүн:
Singer – Энхжаргал
Trumpet- Хонгор
Saxophone – Мөнхтэмүүлэн
Pianist – Шүтээн
Bass – Мөнгөнтовч
Drum – Хүслэн
Шижигнэсэн мундаг хамтлагтай 1 сарын 20нд баасан гарагт Циферблатад уулзацгаая. 2цаг та бүхэнд джаз хөгжмийн яруу эгшгийг тоглохнээ.
Та зөвхөн The Jazz Train хамтлагийн дууг сонсохоос гадна танилцаж ярилцаж болох юм шүү. Циферблат бол чөлөөт орчин бид бүгд найзууд шүү дээ.

Хаана: Өргөө 2 кино театрын замын эсрэг талд Монголын Залуучуудын холбоо 3 давхарт.
Хэдээс: 19:15 – 21:15
Такс: 18,000₮ ( 2 цаг үргэлжилнэ үүнд Циферблатын кофе цай болон олон төрлийн жигнэмгүүд хүссэнээрээ мөн гаднаас хоол уух зүйлс чөлөөтэй )
Холбоо барих утас: 98110984