-Цифербаатарт тавтай морил-


Циферблат гэж юу вэ?

-Циферблат анх үүссэн түүх.
Хамгийн анх санаа нийлсэн бүлэг залуучууд жижиг ламинатардсан цаасан дээр зохиосон шүлэгнүүдээ бичээд хотынхоо өнцөг булан бүрд тавидаг байжээ. Хэн нэгэн тэрхүү шүлэгийг олоод уншаад ,кармандаа хийгээд санасан үедээ гаргаж ирж уншаасай гэсэндээ. Тэд уулзах бүрдээ газраа сонгож тэнд юу хийх гэж байгаагаа, яах гэж ийм олон хүн цугласан байгаагаа байнга маш олон зүйл тайлбарлаж байсан бөгөөд, олон цагаар юу ч захиалахгүй үед зөөгч зохион байгуулагч нар сэм сэмхэн муухай харан дургүйцэж та заавал ямар нэгэн зүйл захиалах хэрэгтэй гэсэн дохио өгч ер нь их хэцүү тухгүй байдаг байжээ. Тэгээд гэнт нэг нь бид яагаад өөрсдийн гэсэн газраа нээж болохгүй гэж санаа гаргаж. Тэд Москва хотын төвд “Модон дээрхи байшин” гэсэн нэртэй буйдхан газар нээжээ. Хүн бүр байрны түрээсэнд хувь нэмрээ оруулахыг хүссэн бөгөөд тэнд байх хугацаандаа , гарахдаа мөнгө үлдээдэг байжээ. Хэн нэгэн их, хэн нэгэн бага. Цаг явсаар хүмүүс маш олон болж мөн сард хэр их мөнгө цугларахыг мэдэхгүйгээс тогтсон тооцоо гаргаж чадахгүйгээс асуудлыг ариа өөрөөр шийдэх хэрэгтэй болсон байлаа. Тэд ярилцасны эцэст нэг нь тоглоомоор ер нь энд байх хугацаандаа л цагийн тогтсон мөнгө л төлвөл ямарав гэж санаа гаргажээ. Хүмүүс тэнд дуртай зүйлээ хийнгээ хүссэн хэмжээгээрээ цай кофе ууж , жигнэмэг торт идэж , чөлөөт цайгаа зөв боловсон үр өгөөжтэй өнгөрүүлэж болох байлаа. Тиймээс тэр л цагаас хойш цагийн зүүний нүүр гэсэн утгатай Циферблат гэдэг гайхалтай газар төржээ.

Циферблат дэлхийд нийт 15 салбартай. Салбарууд нь Москва, Санкт-Петербург,Нижний Новгород, Казань, Киев, Дворяниново, Харьков, Ростов-на-Дону, Любляна, Прага, Манчестер, Лондон, Ливерпульд байдаг билээ. Хамгийн анхны Ази тивийн салбар Улаанбаатар хотд 12 сард нээгдсэн билээ.
Циферблат бол кофе шоп , кафе биш юм. Энд та бусдаас харьялардмал биш чөлөөт байдал, тав тух, амьд харицаа зэрэг гэрээсээ өөр хаанаас ч авж чадахгүй тэр мэдрэмжүүдийг эндээс мэдэрч, Таны сонирхол, хобби, авьясыг тань хамгийн ихээр дэмжих газар гэж хэлж болно.Та энэ газарыг 2дахь гэрээ болгосон ч болно.

Циферблатын зорилго.

Циферблатaд орж ирсэн хэн ч болов гэртээ байгаа юм шиг мэдрэмж авч, энд та өөрийнхөөрөө чөлөөтэй байж; ажлаа хийж, зураг зурж, ном уншиж, төгөлдөр хуур, гитар тоглож, дуулж, бужиглэж, шүлэг уншиж, хурал цуглаан, сургалт дамжаа зохиож, зохиогдож буй арга хэмжээнд оролцож, эерэг хүмүүстэй танилцаж нөхөрлөж болох бөгөөд та хүссэн хэмжээгээрээ кофе,цай ууж амттан,жигнэмэг, торт, хөнгөн зууш идэх бөгөөд зөвхөн цагийн тогтсон төлбөр л төлнө. Мөн түүнчлэн өөрийн хүссэн дуртай зүйлээ хийж, зохион байгуулж, туурвих боломжтой бөгөөд та өөрийгөө хүссэнээрээ хөгжүүлж болно. Бид бүгд таниас Циферблатaд байх хугацаандаа Циферблатыг хүндэлж хайрлаж хамгаалж яг л гэр шигээ харьцахыг хүснэ.
Циферблатын хаалга хүн бүхэнд нээлттэй: хүүхэд, хөгшид, залуучууд, хижээл насны, дунд насны хүмүүст бүгдэд. Биднийг зорьж ирсэн хүн бүрд бид үйлчлүүлэгч гэхээс илүүтэй миний дотны найз, зочин шиг харьцаж угтах болно.

WHAT IS ZIFERBLAT?

Sitting Room – Co-working – Events – Meeting Rooms

Ziferblat has a relaxing sitting room, shared office space, private meeting rooms and a full programme of events – it is place where you can do as you please, like an extension of your own home.

Work, Study, Relax, Play, Attend and Put on Events, eat cake, have a brew or breakfast or afternoon tea or…..

You will be welcomed by a Ziferblat host and can help to create and develop the concept by putting on events, volunteering or joining our team!

We have amazing wi-fi, newspapers, board games, a piano and record player, 43 kinds of tea, our own special Ziferblend coffee, we are very children friendly and dog friendly, too!

Part of what makes us unique is that everything you receive is free, the coffee, the cake, the wi-fi, everything, you pay only for the time you spend at just 8p a minute. If you want to spend the day with us, your spend will be capped at 4 hours and the rest of your time is free! That includes Vat and we don’t don’t charge for service or, in fact, anything else at all.